|
Article on other languages:
|
Израйль (Еврей хэл: יִשְרָאֵל, Yisra'el; Араб хэл: إسرائيل, Isrā'īl), албан ёсоор Израйль улс (Еврей хэл: מְדִינַת יִשְרָאֵל , Medinat Yisra'el; Араб хэл: دَوْلَةْ إِسْرَائِيل, Dawlat Isrā'īl) нь Газар дундын тэнгисийн зүүн эрэг дээр орших баруун азийн орон юм. Хойд талаараа Ливан, зүүн хойд талаараа Сири, зүүн талаараа Йордан, баруун өмнөд талаараа Египет орнуудтай хиллэдэг бөгөөд өөрийн харьцангуй жижиг нутаг нь газар зүйн хувьд өөр өөр өвөрмөц онцлогтой. Баруун зурвас болон Газийн зурвас ч мөн зэргэлдээ оршино. Израйлийн хүн амын ихэнх хувь нь Еврей үндэстэн бөгөөд үүгээрээ дэлхийн цорын ганц Еврей орон юм. Еврейчүүдээс гадна Арабын Мусульманьнууд, Христосын шашинтнууд, Друзе, Самаританчууд зэрэг үндэстэн, шашинтнууд оршдог. Өнөөгийн Израйль улс нь гурван мянга гаруй жилийн турш Жүдизмын хамгийн чухал ухагдахуунуудын нэг "Израйлийн нутаг" (Eretz Yisrael)-аас үндэстэй юм. Дэлхийн нэгдүгээр дайны дараа Үндэстнүүдийн Лиг нь "Еврей үндэстэнд өөрсдийн гэсэн орон" бүтээх зорилгоор Британы Палестин дахь мандатыг баталжээ. 1947 онд НҮБ нь Палестиний мандатыг Еврей, Араб хоёр улсад хуваахыг баталсан байна. Арабын Лиг нь энэ төлөвлөгөөг эсэргүүцсэн боловч 1948 оны 5 сарын 14-нд Еврейн түр зуурын засгийн газар Израйлийг тусгаар тогтносныг мэдэгджээ. Дараа нь болсон Араб-Израйлийн дайнд Израйль ялалт байгуулснаар энэ улсын хил хязгаарыг НҮБ-н хуваах төлөвлөгөөнд зааснаас ч илүүгээр сунгажээ. Энэ явдлаас хойш зэргэлдээ орших олон Араб оронтой мөргөлдөж, үр дүнд нь олон том дайн болж өндөрлөж байгаа бөгөөд энэ нь өнөө хүртэл үргэлжилсээр байна. Израйль улс анх байгуулагдсанаас хойш, ялангуяа зэргэлдээ орших Араб орнуудаас түүний хил хязгаар болон бүр оршин тогтнох эрх нь хүртэл зөрчилтэй тулгарч байна. Харин Израйль нь Египет, Йордан орнуудтай энх тайвны гэрээ байгуулж, Палестинчуудтай бүр мөсөн зохицолдох хэлэлцээр явуулсаар байна. Израйль нь төлөөллийн ардчилал бөгөөд парламентийн системтэй, сонгох эрх нь хүн бүрт оноогдоно. Засгийн газрын тэргүүн нь ерөнхий сайд бөгөөд Израйлийн хууль тогтоох байгууллага нь Кнессет. ҮНБ-гаар тооцвол Израйлийн эдийн засаг нь дэлхийд 44-т орно. Хүний хөгжил, хэвлэл мэдээллийн эрх чөлөө, эдийн засгийн өрсөлдөөнөөрөөрөө Ойрхи дорнодын орнуудад дээгүүр жагсдаг. Улсын нийслэл ба засгийн газрын байрлах газар нь Иерусалим бол эдийн засгийн төв нь Тел Авив юм. Гадаад холбоос
|
||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
This article is from Wikipedia. All text is available under the terms of the GNU Free Documentation License.
Mercedes Car
This site monitored by SitePinger.net