Итали

Article on other languages:

del.icio.us del.icio.us
Digg Digg
Furl Furl
Reddit Reddit
Rojo Rojo
Add to OnlyWire
Repubblica Italiana
Бүгд Найрамдах Итали Улс
Төрийн_далбаа Сүлд тэмдэг
Төрийн далбаа Төрийн сүлд
Төрийн дуулал
Il Canto degli Italiani
Италичуудын дуулал
Байршил
Нийслэл Ром
Албан ёсны хэл(нүүд) Итали хэл
Засаглал Парламентийн засаглалтай бүгд найрамдах улс
- Ерөнхийлөгч Жиоржио Наполитано
- Ерөнхий сайд Романо Проди
Тусгаар тогтнолын үйл явдлууд
- Нэгдсэн 1861 оны 3 сарын 17
- Бүгд Найрамдах Улс 1946 оны 6 сарын 2
Европын холбоонд элссэн 1957 оны 3 сарын 25
Газар нутаг
- Нийт 301,318 км² (71-д)
- Ус (%) 2.4
Хүн ам
- 2007 оны 5 сар оны тооцоо 59,337,888 (23-д)
- 2001 оны 10 сар оны тооллого 57,110,144
- Нягтшил 196.9/км² (54-д)
ҮНБ 2007 оны тооцоо
- Нийт $1.888 триллион (8-д)
- 1 хүнд оногдох ҮНБ $32,319 (20-д)
ХХИ (2005 он) 0.941 (20-д) – өндөр
Мөнгөн тэмдэгт Евро (€) (EUR)
Цагийн бүс UTC+1
- Зун UTC+2
Улсын домэйн нэр .it
Утасны код +39

Итали (Итали: Italia), албан ёсоор Бүгд Найрамдах Итали Улс (Итали: Repubblica Italiana) нь По голын сав хөндий дагуу Өмнөд Европт оршидог улс юм. Итали улсын газар нутаг нь Италийн хойг болон газар дундын тэнгист орших Сициль, Сардинь гэсэн хоёр том аралыг хамардаг. Мөн Италчууд хойг нь гутал хэлбэртэй харагддаг учираас "Stivale" буюу гутал ч гэж нэрлэдэг. Итали улс хойд талаараа Альпийн нуруугаар Франц, Швейцарь, Австри, Словен зэрэг улсуудтай хэл залгаа оршидог. Тусгаар тогносон улс болох Сан Марино болон Ватикан Италийн нутаг дэвсгэр дотор оршдог.

Итали улс нь Этрүскан, Грек, Ромыг багтаасан Европын хүчирхэг соёлуудын нэг өлгий нутаг билээ. Нийслэл Ром хот нь түүхэнд чухал ач холбогдолтой дэлхийн хот байсан. Ялангуяа эртний Ромын болон Ромын Католик Сүмийн хувьд. Энэ нутагийг 3000 жилийн турш Герман, Кёлт, Франк, Ломбард, Визант, [Грек], Сарацен зэрэг улс, аймгууд эзлэн түрэмгийлж, нүүдэллэн суурьшиж байв. Дунд зууны үед хойд зүгийн Норманчууд дайлж, харин Италийн Сэргэн Мандалтын үед Италийн дайн болж маш олон хот улсууд бүрэлдэн тогтсон. Итали нь маш олон тусгаар улсууд болон задарсан. Ийм байдалд тэднийг гадныхан эзлэн авах нь элбэг байв. Харин Итали улс нэгдэж түүхэндээ анх ундаа тусгаар тогтносон үндэстэн улс болсноор дээрх байдал үгүй болсон. Италийн хаант засаглалын болон дэлхийн дайны үед Итали нь дотороо маш их зөрчил тэмцэлтэй байсан боловч Италийн Бүгд Найрамдах Улс бий болсноор нөхцөл байдал нь тогтвортой болсон.

Өнөөдөр Итали улс нь дэлхийд ДНБ-ий хэмжээгээр 7-д, Хүний Хөгжлийн Индексээр 17-д орох үзүүлэлттэй өндөр хөгжсөн орнуудын нэг билээ. Энэ улс нь Их Наймын, Европын Зөвлөлийн, Баруун Европын Нэгдэлийн гишүүн бөгөөд одоогийн Европын Холбоог (1957 онд Ромын Гэрээг үзэглэсэн) үндэслэгч орон юм. 2007 оны 1 сарын 1-ээс эхлэн НҮБ-ийн Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүн болсон. Итали улсын хүн ам Италичуудаас бүрэлддэг.

Нэр

Итали гэдэг үг нь Гомерын ἱταλός ("тугал" гэсэн утгатай) гэсэн үгнээс гаралтай байж болох юм. МЭӨ 8-р зууны үед анхны Грек суурьшигчид Юбоя арлаас өмнөд Италид (Калабриа) нүүдэллэн ирж шинэ газараа "Vitulia" газар буюу "Тугалнуудын газар" гэж нэрлэжээ. Ингэж нэрлэгдсэн хэсэг нь сүүлдээ хойд хэсэгрүүгээ тэлжээ. Гэхдээ бүхэл бүтэн хойгийг нэрлэх болсон нь зөвхөн Августусын үед байж.

Түүх

Италийн нутагаар хийсэн архелогийн малталтууд нь энэ нутагт хүмүүс Хуучин чулуун зэвсгийн үе буюу барагцаагаар 200,000 жилийн өмнө амьдарч байсныг нотолдог.

Итали нь бүхэл бүтэн Газар дундын тэнгисийн бүс нутагийн нийгэм, соёлын хөгжилд асар их нөлөө үзүүлээд барахгүй Европын соёлд ч мөн гүнзгий нөлөөлж байсан. Үүний үр дүнд бусад томоохон соёл иргэншилд нөлөөлж байв. Эдгээр соёл иргэншил нь эртээд үеээс энэ бүс нутагт оршин тогтнож байлаа. Дэлхийн энэ хэсэгт Манъя Граециагийн (Magna Graecia) дараа Этрүс, ялангуяа Ромын Бүгд Найрамдах Улс болон Эзэнт гүрэний соёл иргэншил олон зууны турш цэцэглэн хөгжижээ. Итали нь сэргэн мандалтын үеийн Европын шинжлэн ухаан, урлагын төв байсан.

This article is from Wikipedia. All text is available under the terms of the GNU Free Documentation License.


Giant Panda

Mercedes Car
James Bond Guide
This site monitored by SitePinger.net