Маркетинг

Article on other languages:

del.icio.us del.icio.us
Digg Digg
Furl Furl
Reddit Reddit
Rojo Rojo
Add to OnlyWire

Маркетинг нь Филип Котлерын тодорхойлолтоос үзвэл, нь "Бүтээгдэхүүн болон үнэ цэнийг (өртөг, value) бий болгон бусадтай солилцох замаар хувь хүн буюу байгууллагууд хэрэгцээтэй буюу хүсч байгаа зүйлсээ олж авахын тулд явуулах нийгэм, бизнесийн үйл явц" юм. Бусад судлаачид, байгууллагын хувьд маркетингийг янз бүрээр тодорхойлдог боловч алийг нь ч авч үзсэн маркетинг нь худалдаа арилжаа, солилцоотой холбоотой өргөн хүрээтэй ойлголт болно.

Нийгэм эдийн засгийн ухаан болон макро эдийн засгийн ухаанд илүү өргөн хүрээнд "Хэрэглэгч болон нийлүүлэгчийн хоорондох солилцоо" гэж үздэг ч "Нийгэм дэх амьдралын түвшинг сайжруулах үйл ажиллагаа" гэж тодорхойлох нь ч бий.

Түүнчлэн, маркетингийн эцсийн зорилгын тухай Петр Дракерын "Сэйлинг (Арилжааны зар сурталчилгаа зэрэг үйл явц)-ийг үгүй болгох" гэсэн үзэл зонхилдог.

Өргөн тархсан ойлголт болох "Бараа үйлчилгээг худалдаалснаас олох ашгийг нэмэгдүүлэхийн тулд хэрэглэгчийн үйлдэл, сонирхлыг судлан дүн шинжилгээ хийх", "тэдгээр судалгаа, дүн шинжилгээний үр дүнд үндэслэн бараа бүтээгдэхүүний арилжааг явуулах үйл явц" гэх зэрэг утгаар хэрэглэгдэх боловч үнэндээ энэ нь маркетингийн нэг бүрэлдэхүүн ойлголт төдий бөгөөд ялангуяа эхнийхийг нь маркетингийн судалгаа хэмээн нэрлэдэг. Жишээ нь, судалгаатай холбоогүй зүйл болох арилжааны арга замыг боловсронгуй, үр ашигтай болгох замаар ашгийг нэмэгдүүлэх нь ч маркетинг юм. Маркетингийн хэлбэрүүд сэдвээс дэлгэрэнгүйг үзнэ үү.

Тухайн нөхцөл байдал, цаг үе, зах зээлээс хамааран үр ашигтай маркетингийн бодлого нь янз бүр байдаг. Орчин үед мэдээллийн технологийг маркетингад ашиглах шаардлага нэмэгдэж буй.

Агуулга

Маркетингийн дөрвөн P(П)

Маркетингийн дөрвөн P гэдэгт:

Маркетинг микс

Маркетинг микс нь маркетингийн иж бүрдэл гэж нэрлэгддэг маркетингийн дөрвөн P гэсэн ойлголтыг хамардаг. Эдгээр бүх үйл явц нь маркетингийн үйл ажиллагааны хүрээг хамардаг байна. Эдгээр иж бүрдлүүдийг хэдийгээр тусад нь авч үздэг боловч хоорондоо нарийн уялдаа холбоотой харилцан хамааралтай ойлголт юм.

Мөн үзэх

Холбоос

This article is from Wikipedia. All text is available under the terms of the GNU Free Documentation License.


Giant Panda

Mercedes Car
James Bond Guide
This site monitored by SitePinger.net