|
Article on other languages:
|
Ном бол нэг ирмэгийнхээ дагууд бэхлэгдсэн, голдуу хавтаслагдсан, дээр нь бичиг бичигдсэн цаас, илгэн цаас болон бусад эдийн цуглуулга юм. Номын нэг давхаргыг хуудас, түүний нэг талыг нүүр гэнэ. Цахим бүтэцтэй номыг электрон ном гэдэг. Номын сангийн ба мэдээллийн шинжлэх ухаанд номыг бусад сонин сэтгүүл мэтийн цуврал хэвлэлээс ялгахын тулд нэг сэдэвт зохиол гэж нэрлэдэг. Хэвлэгч хэвлэлтийн өмнө алдаа мадагийг хянаж засах, тойм шүүмж бичихэд зориулж хямд өртөгтэй боолтыг хэвлэж гаргадаг. Боолтыг зарахын тулд хэвлэдэггүй учир аль болох хямд өртгөөр бүтээдэг. Номонд дуртай хүнийг голдуу библиофил, филобиблист, бүр энгийнээр номын хорхойтон гэдэг. Зарим хүмүүс ном сонирхогчдын бүлгэмд хамаарагддаг.
Номын түүхЭрт дээр үеАман дүрслэл (аман яриа, уламжлал, цуу яриа) нь мэдээ, түүхийн хамгийн эртний дамжуулагч юм. Эртний иргэншлүүд бичгийн тогтцыг бодож олох үед дээр нь мөр гарах бараг бүх зүйлс--чулуу, цавуун самбар, модны холтос, үйс, металл--бичихэд хэрэглэгджээ. Египтэд цагаан толгойн дагуу бичих тогтоц МЭӨ 1800 онд бүрэлдэх эхэн үедээ үгс цэг тэмдэггүйгээр, тусдаа бус (scripta continua) бичигдэж байв. Зүүнээс баруун руу, баруунаас зүүн рүү, эсвэл хоёулангаар (нэг мөрийг зүүнээс баруун руу, дараагийнхийг эсрэгээр г.м.) нь бичигдэж байв. Хуйлаас бичигМөн үзэхҮндсэн
Ном ангиллын тогтоц
Тэмдэглэл ба лавлахГадаад холбоос |
This article is from Wikipedia. All text is available under the terms of the GNU Free Documentation License.
Mercedes Car
This site monitored by SitePinger.net