|
Article on other languages:
|
Хөнгөн цагаан (Хөнгөн мөнгө гэж нэрлэх нь бий) мөнгөлөг саарал өнгөтэй, зөөлөн металл юм. Химийн тэмдэглэгээ нь Al, атомын дугаар нь 13.
Хөнгөн цагааныг бокситын хүдрээс ялгаж авах ба зэвэрдэггүй, бусад металлуудтай харьцуулахад маш хөнгөн, маш сайн цахилгаан, дулаан дамжуулагч тул, хөнгөн цагаан болон түүний хайлшийг пуужин, нисэх онгоц, тээвэр, цахилгаан дамжуулах болон барилгын үйлдвэрлэлд өргөн ашиглана.
Хэдийгээр хөнгөн цагаан нь Дэлхийн царцдаст хамгийн өргөн тархалттай металл (нийт химийн элементүүд дунд 3-т буюу хүчилтөрөгч, цахиурын дараа) боловч байгаль дээр цэврээрээ маш ховор, бокситын хүдрээс ялгаж авахад маш өндөр температур шаардана (950-980 °C).
Хэрэглээ
Хөнгөн цагааны зарим хэрэглээ:
- Тээвэр (бүх төрлийн автомашин, нисэх онгоц, вагон, унадаг дугуй зэрэг)
- Боодол, сав суулга (лааз, тугалган цаас зэрэг)
- Ус цэвэршүүлэх
- Барилга (цонхны хүрээ, хаалга гэх мэт)
- Цахилгаан дамжуулах шугам
- Цэвэр хөнгөн цагааныг (99.980% - 99.999% Al) электроник, компакт диск-т
- Компютерийн процессор, транзисторын хөргөлтийн системд
- Нунтаг хөнгөн цагааныг будаг, пиротехникийн үйлдвэрлэлд
- Анагаах ухаанд, эм, вакцинд адьювантаар
Изотопи
Хөнгөн цагаан нь атом масс нь 23-30 хүртэлхи 9 изотопитой бөгөөд, үүнээс зөвхөн 27Al (тогтвортой) ба 26Al (тогтворгүй, хагас задралын хугацаа t1/2 = 7.2 × 105 жил) нь байгаль дээр тааралдана. 27Al тархалт 99.9+ %, 26Al нь Аргоны задралаар үүснэ.
Гадаад холбоос
|