Шинэ Зеланд

Article on other languages:

del.icio.us del.icio.us
Digg Digg
Furl Furl
Reddit Reddit
Rojo Rojo
Add to OnlyWire
New Zealand
Aotearoa(маори)

Шинэ Зеланд
Төрийн_далбаа Сүлд тэмдэг
Төрийн далбаа Төрийн сүлд
Төрийн дуулал
"Шинэ Зеландыг Бурхан хамгаална (God Defend New Zealand)"
"Хатан Хааныг Бурхан авралдаа багтаана (God Save the Queen)"
Байршил
Нийслэл Веллингтон
Албан ёсны хэл(нүүд) англи хэл (98%)
маори (4.2%)
Шинэ Зеландын дохионы хэл (0.6%)
Засаглал Парламентийн ардчилал ба Үндсэн хуульт хаант засаглал
- Төрийн тэргүүн1 Хатан хаан II Элизабет
- Амбан захирагч Ананд Сатянанд
- Ерөнхий сайд Хелен Кларк
Тусгаар тогтнолын үйл явдлууд
- Доминион 1907 оны есдүгээр сарын 26
- Вестминстерийн хууль 1931 оны арваннэгдүгээр сарын 25
- Үндсэн хуулийн акт 1986 1986 оны арванхоёрдугаар сарын 13
Газар нутаг
- Нийт 268680 км² (75-д)
- Ус (%) 2.1
Хүн ам
- 2007 оны арванхоёрдугаар сар оны тооцоо 4252000 (122 (2007)-д)
- 2006 оны тооллого 4143279
- Нягтшил 15/км² (204-д)
ҮНБ 2008 ОУВС оны тооцоо
- Нийт 117.696 тэрбум доллар (58-д)
- 1 хүнд оногдох ҮНБ 27785 доллар (28-д)
ХХИ (2007 он) 0.943 (19-д) – өндөр
Мөнгөн тэмдэгт Шинэ Зеланд доллар (NZD)
Цагийн бүс UTC+13
Улсын домэйн нэр .nz
Утасны код +64


Шинэ Зеланд баруун өмнөд Номхон Далайд орших хоёр том арал (Хойд Арал, Өмнөд Арал) болон олон тооны жижиг арлаас (томоохноос нь дурдвал Стюарт арал/Ракиура, Четхэм арлууд) бүрдэнэ. Уугуул иргэд болох маори үндэстэн Шинэ Зеландыг Aotearoa буюу орчуулбал Урт цагаан үүлний орон гэдэг байжээ. Өөрийн засаг захиргаатай боловч чөлөөт холбооны бүрэлдхүүнд ордог Күүкийн арлууд болон Ниуэ; Токелау; Росс хараат нутаг дэвсгэр (Шинэ Зеландын Антарктид дахь нутаг дэвсгэр) мөн Шинэ Зеландын хүрээлэлд багтдаг.

Шинэ Зеланд газарзүйн хувьд Австралиас Тасман тэнгисээр 2000 орчим километр зайтай тусгаарлагдаж оршдог. Түүний хамгийн ойрын хөршүүд гэвэл хойд зүгт нь орших Шинэ Каледони, Фижи, Тонга юм. Урт удаан хугацаанд тусгаарлагдмал байсан учраас Шинэ Зеланд нь шувууд зонхилсон өвөрмөц амьтны аймагтай болжээ. Эдгээр шувууны олонхи зүйл нь хүмүүс болон тэдний авчирсан хөхтөн амьтдын улмаас устаж үгүй болжээ.

Хүн ам нь голдуу Европ гаралтай бөгөөд уугуул Маори үндэстэн нь хамгийн том үндэсний цөөнх юм. Азичууд болон Маори бус полинезчууд ялангуяа хотуудад олноороо оршин суудаг. Хатан хаан II Элизабет Шинэ Зеландын хатан хааны хувьд Төрийн тэргүүний үүргийг гүйцэтгэдэг бөгөөд түүний эзгүйд намын гишүүн бус Амбан захирагч Хатан хааныг төлөөлдөг. Хатан хаан 'хаанчилдаг боловч төрийн эрх барьдаггүй.' Хатан хаан улс төрийн бодит нөлөөгүй бөгөөд үндсэндээ бэлэг тэмдгийн шинжтэй. Улс төрийн эрх мэдлийг ардчилсан замаар сонгогдсон Шинэ Зеландын Парламент Засгийн газрын тэргүүн болох Ерөнхий сайдын удирдлага дор барьдаг.

Агуулга

Нэрийн гарал

Европчуудыг ирэхээс өмнө Маоричууд Шинэ Зеландад бүхэлд нь нэр өгсөн байсан эсэх нь одоогоор мэдэгдээгүй. Гэхдээ тэд Хойд Аралыг Te Ika a Māui (Мауигийн загас), Өмнөд Аралыг Te Wai Pounamu (ногоон чулууны ус) буюу Te Waka o Aoraki (Аоракигийн каноэ завь) гэж нэрлэдэг байжээ. XX зууны эхэн хүртэл Хойд Аралыг мөн Aotearoa (үгчлэн орчуулбал "урт цагаан үүлний орон") гэдэг байсан бөгөөд өдгөө Маори хэлээр тус улсыг бүхэлд нь ийнхүү нэрлэдэг болсон. Aotearoa-г энэ утгаар нь Шинэ Зеландын англи хэлэнд өргөн хэрэглэдэг.

Шинэ Зеландад Европчуудын өгсөн анхны нэр нь 1642 онд эдгээр арлыг нээсэн анхны Европ хүн болох Голландын далайчин Абел Тасманы өгсөн Staten Landt хэмээх нэр байлаа. Тасман эдгээр арлыг 1615 онд Жакоб Лө Мэрийн Өмнөд Америкийн өмнөд хошуунаас өмнө зүгт нээсэн газартай холбоотой өмнөд тивийн нэг хэсэг гэж бодсон. Голландын Зееланд хэмээх мужийн нэрээр Nova Zeelandia хэмээн нэрлэсэн Голландын зурагзүйчидийн өгсөн нэрнээс Шинэ Зеланд хэмээх нэр үүсчээ. Яг хэн анх энэ нэрийг зохиосон нь тодорхойгүй байдаг боловч энэ нэр 1645 онд анх хэрэглэгдсэн бөгөөд зурагзүйч Йохан Блэугийн сонгосон нэр байж болох талтай. Британийн далайчин Жэймс Күүк энэхүү голланд нэрийг тэр дор нь англичилж New Zealand болгожээ. Энэ нэр Данийн Зеландтай ямар ч холбоогүй.

Түүх

Шинэ Зеланд нь хүн төрөлхтөн хамгийн сүүлд суурьшсан хуурай газруудын нэг юм. Шинэ Зеландын анхны оршин суугчид нь МЭ 800-1300 оны үед цувран ирцгээсэн байж болох зүүн полинезчууд юм. Дараачийн хэдэн зуун жилийн турш эдгээр нүүдэллэн ирэгчид Маоригийн өвөрмөц соёлыг үүсгэжээ. Хүн ам нь хоорондоо хамтран ажиллаж, өрсөлдөж, заримдаа тулалддаг Иви (омгууд) болон хапуд (дэд омог) хуваагддаг. Нэг хэсэг Маоричууд Чэтхем арлууд руу явж, өөрийн өвөрмөц Мориори соёлыг үүсгэжээ.

Шинэ Зеландад анх очсон Европчууд бол 1642 онд энд ирсэн Голландын далайчин Абел Тасман ба түүний багийн гишүүд юм. Багийн гишүүдийн нэлээн хэд нь Маоричуудад алагдсан бөгөөд 1768 онд Британийн далайчин Жэймс Күүкийг ирэх хүртэл Европчууд энд дахин хөл тавиагүй ажээ. Күүк 1769 онд Шинэ Зеландад хүрч, бараг бүх эргийн шугамынх нь зураглалыг хийжээ. Күүкийг ирснээс хойш Шинэ Зеландад Европын болон Хойд Америкийн халим, далайн хав агнуурын болон худалдааны олон хөлөг онгоц ирэх болсон. Тэд Европын хүнсний бүтээгдхүүн болон бараа таваар, ялангуяа метал багаж, зэвсэг авчирч Маоричуудын мод, хүнсний бүтээгдхүүн, урлагийн зүйлс, усаар арилжаалж байлаа. Зарим үед Европчууд бараа таваараа бэлгийн харьцаагаар арилжаж байлаа. Маоричуудын хөдөө аж ахуй ба цэрэг дайны тактикийг төмс ба мушкет буу өөрчилсөн. Гэхдээ омог хоорондын зэвсгийн тэнцвэргүй байдал арилангуут Мушкет бууны дайн намжсан юм. XIX зууны эхнээс Христ шашны миссионерүүд Шинэ Зеландад суурьшиж эхэлсэн нь аажмаар Өрнөдийн соёл нэвтрэхийн хэрээр өөрсдийн уламжлалт шүтлэгтээ итгэхээ больж эхэлсэн Маори хүн амын ихэнхийг Христ шашинд оруулсан байна.

Вайтангийн гэрээнд гарын үсэг зурж байгаа нь
Вайтангийн гэрээнд гарын үсэг зурж байгаа нь

Европоос нүүн суурьшигчид хууль дүрэмгүй байсан бөгөөд Францчууд энэ нутаг дэвсгэрт улам бүр сонирхож эхэлсэн тул Британийн засгийн газар Виллиам Хобсоныг Шинэ Зеланд дахь Британийн бүрэн эрхэт байдлыг бататгаж, Маоричуудтай гэрээ байгуулуулахаар Шинэ Зеланд руу илгээжээ. Вайтангийн гэрээнд анх 1840 оны хоёрдугаар сарын 6-нд Арлуудын буланд гарын үсэг зурсан. Гэрээний төслийг яаруу сандруу бэлтгэсэн бөгөөд орчуулгатай нь холбоотой будилах, санал зөрөлдөх явдал гарсаар байна. Энэ Гэрээг Шинэ Зеландын үндэстэн-улсын үндэс суурийг тавьсан явдал гэж үздэг ба Маоричууд өөрсдийн эрхийн баталгаа гэж хүндэтгэн биширдэг. Хобсон эхэндээ 1840 онд Окиатог нийслэлээр сонгосон ба 1841 онд засгийн газрын байрыг Окланд руу нүүлгэжээ.

Британийн удирдлага дор Шинэ Зеландын арлууд Шинэ Өмнөд Уэльсийн колонийн нэг хэсэг байлаа. 1840 онд Шинэ Зеланд өөрөө доминион болсноор Европоос, ялангуяа Британийн арлуудаас ирэх цагаачдын тоог нэмэгдэхэд хүргэсэн. Эхэн үедээ Маоричууд өөрсдийнхөө дууддагаар 'Pakeha'-нуудтай худалдаа хийх хүсэлтэй байсан бөгөөд олон ч иви баяжжээ. Нүүдэллэн ирэгчдийн тоо өсөх тусам газрын зөрчил маргаан ихэсч улмаар 1860-1870-аад онд Шинэ Зеландын Газрын дайн гарахад хүргэж, уг дайнаар Маоригийн ихээхэн нутаг алдагджээ. Европчууд хэрхэн нүүн суурьшсан болон Маоричуудаас газар нутгийг нь хэрхэн авсан нь одоо болтол маргаантай байдаг.

1852 онд Нэгдсэн Вант Улс Шинэ Зеландын Үндсэн хуулийн акт баталснаар тус колонид төлөөлөн удирдах засгийн газар байгуулагджээ. Шинэ Зеландын анхны парламент 1854 онд анхныхаа чуулганыг хийсэн. 1856 онд тус колонийн засгийн газар уугуул иргэдтэй харьцах бодлогоос бусад дотоодын бүх асуудлыг өөрсдөө хариуцах болсноор өөрөө өөрийгөө захирдаг улс болсон. Энэхүү эрх мэдэл нь 1860-аад онд колонийн засаг захиргаанд шилжжээ. 1863 онд Ерөнхий сайд Алфред Дометт Өмнөд Аралыг тусгай колони байгуулахвий гэж санаа нь зовсны учир нийслэлээ Күүкийн хоолойн хавьд шилжүүлэх тогтоол гаргажээ. Австралиас ирсэн комиссын гишүүд (дундыг сахисан тул сонгогдсон) Веллингтоныг усан онгоцны буудал, төв байрлалтай тул нийслэл байгуулахад тохиромжтой гэж зөвлөсөн бөгөөд 1865 онд парламент энд албан ёсоор байрлах болжээ. 1893 онд тус улс эмэгтэйчүүдэд сонгох эрх олгосон дэлхийн анхны улс болсон. 1907 онд Шинэ Зеланд тусгаар тогтносон доминион, 1947 онд Вестминстерийн хуулийг соёрхон батлахад бүрэн тусгаар тогтножээ. Гэсэн хэдий ч Британи үүнээс хавьгүй эрт Шинэ Зеландын төр засгийн хэрэгт ямар ч үүрэг гүйцэтгэхгүй болсон байлаа. Шинэ Зеланд улс төрийн хувьд улам бүр тусгаар тогтнохын хэрээр эдийн засгийн хувьд хараат болж байлаа. 1890-ээд онд хөргүүртэй усан онгоц гарч ирснээр Шинэ Зеландын эдийн засаг бүхэлдээ Британи руу гаргах мах, сүүн бүтээгдхүүний экспорт дээр суурилах болсон.

Шинэ Зеланд Британийн Эзэнт гүрний урам зоригтой гишүүн байсан нь Бурын дайн, Дэлхийн нэгдүгээр дайн, Дэлхийн хоёрдугаар дайнд оролцож, Суэцийн хямралын үеэр Британийг дэмжиж байснаар илэрдэг. Тус улс дэлхийн эдийн засгийн нэгэн хэсэг болсон байсан тул 1930-аад оны үед Их уналтын жилүүдэд бусад улсын нэгэн адил хямралд автсан юм. Эдийн засгийн энэхүү уналтын улмаас Шинэ Зеландад Лэйбор нам нь анх удаа ялж, засгийн газраа байгуулснаар бүрэн хангамжийн улс, протекционист эдийн засгийг бий болгосон юм.

Tino rangatiratanga (Маори) далбаа
Tino rangatiratanga (Маори) далбаа

Дэлхийн хоёрдугаар дайны дараа Шинэ Зеланд цэцэглэн хөгжжээ. Гэвч нийгмийн зарим асуудал үүсч эхлэв. Маоричууд уламжлалт хөдөөгийн амьдралаасаа хотын амьдралыг сонирхож, мөн ажил хайн хотууд руу нүүж эхэлжээ. Үүний улмаас Европ төвт үзлийг шүүмжилж, Маоригийн соёл, Вайтангийн гэрээг хүндэтгэхийг шаардаж Маоригийн эсэргүүцлийн хөдөлгөөн үүсэн бүрэлдлээ. 1975 онд тус Гэрээг зөрчсөн гэх гомдол мэдээллийг шалгаж байхаар Вайтангийн шүүхийг байгуулсан бөгөөд 1985 онд тус шүүх түүхэн гомдол өргөдлийг шалгах эрхтэй болжээ. Бусад бүх хөгжингүй улс орнуудын нэгэн адил 1970-аад онд нийгмийн хөгжил түргэсч, нийгэм улс төрийн нөхцөл өөрчлөгдөв. 1970-аад онд Британи Европын Эдийн засгийн хамтын нийгэмлэгт элсэхэд Британитай тогтоосон эдийн засгийн уламжлалт харилцаанд хүндрэл учрав. 1980-аад онд Сангийн сайд Рожер Дагласын удирдлага дор Лэйбор намын засгийн газар эдийн засаг, нийгмийн их өөрчлөлтүүд хийснийг "Рожерномикс" гэлцэх нь түгээмэл байдаг.

Улс төр

Засгийн газар

Эрхэмсэг дээдэс Шинэ Зеландын Хатан хаан II Элизабет
Эрхэмсэг дээдэс Шинэ Зеландын Хатан хаан II Элизабет

Шинэ Зеланд нь парламентийн ардчилалтай үндсэн хуульт хаант засаглалтай улс юм. Тус улс кодчилсон үндсэн хуульгүй боловч 1986 оны Шинэ Зеландын Үндсэн хуулийн акт Шинэ Зеландын үндсэн хуулийн бүтцийн албан ёсны гол мэдэгдэл болдог. Хатан хаан II Элизабет төрийн тэргүүн бөгөөд 1974 оны Хаан цолны актын дагуу Шинэ Зеландын Хатан хаан юм. Хатан хааныг Амбан захирагч төлөөлөх ба Хатан хаан Ерөнхий сайдын онцгой эрхтэй зөвлөмжийн үндсэн дээр Амбан захирагчийг томилдог. Одоогийн Амбан захирагч нь Ананд Сатянанд юм.

Эшлэл

Гадаад холбоос

Commons
Commons: New Zealand - зураг, медиа материалууд

This article is from Wikipedia. All text is available under the terms of the GNU Free Documentation License.


Giant Panda

Mercedes Car
James Bond Guide
This site monitored by SitePinger.net