Үйлдлийн систем

Article on other languages:

del.icio.us del.icio.us
Digg Digg
Furl Furl
Reddit Reddit
Rojo Rojo
Add to OnlyWire

Үйлдлийн систем (Англи хэл: Operating system, OS) харилцан уялдаатай системийн программуудын цогц юм.

Компьютерын ажиллагааг 2 давхаргаас тогтсон сонгинотой зүйрлэж болно. Сонгинын хамгийн дотор талд компьютерын техник хангамж байрлана. Түүний гадуур програм хангамжийн давхарга байрлана. Харин хамгийн гадна талд хэрэглэгч уг сонгиныг “харж” байгаа.

Тэгвэл програм хангамжийн давхарыг дотор нь дахиад хоёр давхаргад хуваан үзэж болно:

  • дотор талын давхарга - Үйлдлийн Систем
  • гадна талын давхарга - бусад програм.
Компьютерын "сонгино"
Компьютерын "сонгино"

Ө.х. хэрэглэгч програмуудын тусламжтайгаар компьютертэй ажиллана. Харин програмууд нь ҮС-ийн тусламжтайгаар компьютерын техниктэй холбогдоно.

Тиймээс ҮС-ийг компьютерын техникийн програман үргэлжлэл гэж болно. ҮС нь хэрэглэгчийг, компьютерын төхөөрөмжүүдтэй ажиллах процессын талаарх нэгт нэгэнгүй мэдээллээс халхалж, ингэснээр энэ процессыг гүйцэлдүүлэх нүсэр ажлаас түүнийг чөлөөлж өгдөг.

ҮС-ийн гүйцэтгэх үүргийг дурдвал:

  • диалог буюу хэрэглэгчтэй харьцах
  • оролт-гаралт, өгөгдлийг удирдах
  • програм боловсруулах процессын төлөвлөлт, зохион байгуулалт
  • санах ой, кэш, процессор, гадаад төхөөрөмжүүд г.м. компьютерын хэсгүүдтэй ажиллах
  • сонгосон програмыг ажиллуулах
  • боломжит бүх төрлийн үйлчилгээ (сервис)
  • дотоод төхөөрөмжүүдийн хооронд мэдээлэл дамжуулах
  • монитор, гар, дискүүд, принтер г.м. залгах төхөөрөмжүүдийн ажиллагааг програмын төвшинд дэмжих

зэрэг болно.

Компьютеруудын төрлөөс хамаарч, тэдгээрт ашиглагдах ҮС-үүд мөн өөр өөр байна. Гэхдээ нэг төрлийн компьютерт зориулсан өөр өөр ҮС-үүд ч бас байдаг. Ж.нь одоо үед Windows, Unix, Linux г.м. ҮС-үүд PC-т өргөн ашиглагдаж байна.

PC-ийн ҮС нь дараах үндсэн компонентуудыг агуулах ёстой. Эдгээр нь:

  • командын хэл
  • командын процессор
  • драйверууд
  • файлын системийг удирдах ба компьютерт өгөх даалгаврыг төлөвлөгч програмууд

зэрэг болно.

Хэрэглэгчээс ҮС-д өгч болох командууд урьдаас тодорхойлогдсон байдаг. Эдгээр командын цогцыг ҮС-ийн командын хэл гэдэг.

Хэрэглэгч командын хэлний тусламжтайгаар:

  • каталоги руу (фолдер, хавтас) хандах
  • дискүүдийг тэмдэглэх (disk labeling)
  • програмуудыг ажиллуулах

г.м. болон бусад олон үйлдлийг хийх боломжтой байдаг.

Командын процессор бол хэрэглэгчийн өгсөн командыг авч, анализ хийгээд биелүүлдэг системийн програм юм.

Драйверууд (drivers) нь компьютерын төхөөрөмжүүдийг удирдахад шаардлагатай системийн програмууд юм.

Стандарт дотоод төхөөрөмжүүдийн драйверууд BIOS (Basic Input-Output System) буюу Оролт-Гаралтын Үндсэн Системийг бүрдүүлдэг.

PC-ийн ҮС нь хатуу диск дээр хадгалагдах бөгөөд компьютерыг асаахад тэндээс уншигдаж, RAM-д ачаалагддаг. Энэ процессыг ҮС-ийг ачаалах (OS loading) гэж нэрийднэ.

Анхны үйлдлийн систем нь компьютерийн технологийн хөгжлийн хоёрдугаар үе буюу транзистор ашиглах болсонтой хамт үүссэн. Хоёрдугаар үеийн том компьютерууд нь тухайн уламжлалын дифференциал тэгшитгэлийг бодох гэх мэтийн физик, инженерийн салбарт гарч ирдэг байсан ШУ-ны болон техникийн тооцоог хийхэд голчлон хэрэглэгдэж байжээ. Програмаа үндсэндээ Фортран, ассемблер дээр бичих ба үйлдлийн системүүд нь FMS (Fortran Monitor System), IBSYS (IBM корпорацийн IBM 7094 компьютерт зориулж гаргасан үйлдлийн систем) байсан.

This article is from Wikipedia. All text is available under the terms of the GNU Free Documentation License.


Giant Panda

Mercedes Car
James Bond Guide
This site monitored by SitePinger.net